640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг тавилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Сургуулийг 10 … Continue reading 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа